Д.ДАРАМБАЗАР

Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотод болж байна. Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцсон. Үүнээс -54 кг-д О.Есүгэн Энэтхэгийн Шикшаг ялж шигшээ наймд шалгарлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Тайландын Придакамон Тинтабтайтай өнөө шөнө тулалдана. Мөн -57 кг-д М.Намуун Венесуэлийн Ландаета Гомезтой тулалдан ялснаар шөвгийн наймд шалгарч Энэтхэгийн Манишатай хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.

Эх сурвалж: www.polit.mn