С.САРУУЛ

Сар шинээс хойш халдварын тоо огцом буурч 300-500-гийн хооронд хэлбэлзэж байна. Гэвч нас баралт тэг болсонгүй. Өдөр алгасахгүй нас баралт бүртгэгдсээр байгаа юм.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 323 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.  Эдгээрийн

-169 нь Улаанбаатарт

-154 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн улмаас 6,602 иргэн гэрийн ажиглалтад, 2,104 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг биеийн байдлаар нь ангилбал,

-хөнгөн 533

-хүндэвтэр 1,374

-хүнд 169

-нэн хүнд 28 хүн байна.

Харамсалтай нь өчигдөр архаг хууч өвчин, КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нэг иргэн нас барсан байна. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: www.polit.mn