М.Уранцэцэг зодог тайлсан ч дэлхийн чансаанд гуравдугаарт жагсаж байна

0
хуваалцах
2062
үзсэн

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Тель Авивын “Их дуулга” тэмцээний дараа дэлхийн жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчилэн гаргалаа. Манай улсаас Б.Баасанхүү, Б.Цогт-Очир нар чансаагаа нэлээд ахиулсан бол Саид Моллей хоёр байраар ухарчээ. Харин Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг зодог тайлсан ч дэлхийн чансаанд гуравдугаарт жагсаж байна. Мөн эмэгтэйчүүдийн  48 кг-д Б.Баасанхүү 43-аас 27 дугаар байр руу дэвшив. Г.Наранцэцэг нэг байр ухарч 39 дүгээрт ээрэмбэлэгджээ. 52 кг-д Б.Хорлоодой 12, Л.Сосорбарам 15-д жагссан. Харин 57 кг-д Л.Энхрийлэн 22, Д.Сумъяа 53-т бичигдлээ.

Эх сурвалж: www.polit.mn