Испанийн уран гулгагчаас хориотой бодис илэрчээ

0
хуваалцах
1493
үзсэн

Ч.Гантулга

Бээжин 2022 өвлийн олимпийн шуугиан хараахан дуусаагүй байна. Испанийн нэрт уран гулгагч Лаура Баркерогийн олимпийн наадмын үеэр өгсөн сорьцноос хориотой бодис илэрсэн тухай Олон улсын допингийн эсрэг агентлаг мэдээллээ. Тамирчны шинжилгээнээс хориотой жагсаалтад багтсан клостебол илэрчээ. Тамирчин B сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгөөд байна. 20 настай Баркеро болон түүний хамтрагч Марко Зандрон нар уран гулгалтын хосын богино үзүүлбэрт 11-р байр эзэлсэн юм. 

Эх сурвалж www.polit.mn