Монголын үндэсний спортын анхдугаар их чуулган даваа гарагт болно

0
хуваалцах
1193
үзсэн

Б.ОД

Монголын үндэсний спортын хорооноос /МҮСХ/ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монголын үндэсний спортын анхдугаар Их чуулган зохион байгуулах талаар мэдээллийг танилцууллаа.

 Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав “Төрийн ордонд үндэсний спортын анхдугаар чуулган даваа гарагт болно.  Үүнтэй холбоотойгоор чуулганд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь 800 хүнтэй хуралдах юм. Чуулганаар Монголын үндэсний спортын холбооны тус бүрийн чиг хандлага цаашдын зорилго, зорилт болон хөтөлбөрийг хэлэлцэнэ” гэв.

Ирэх долоо хоногт болох үндэсний спортын анхдугаар Их чуулгантай холбоотойгоор МҮСХ-ноос мэдээлэхдээ “Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюуны өв соёл бол монгол наадам мөн. Энэ өв соёлыг бүтээгч Монголын үндэсний сурын харваачдын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо нэгдэж ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан. Улмаар нийт спортын холбоод маань нэгдэж үндэснийхээ спортын хороог байгуулсан байдаг. МҮСХ байгуулагдсанаар өв соёлоо хамгаалж авч үлдэх, монголчууд дэлхийд өв соёлоороо ялгарах нөхцөл бүрдэж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч харж, өөрийн санаачилгаар Монголын үндэсний спортын анхдугаар чуулганыг анх удаагаа хийх гэж байна. Энэ чуулган маань орон даяар амжилттай сайхан болно гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn