Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа

0
хуваалцах
1280
үзсэн

Б.БЯМБАЖАРГАЛ

Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарч оролцох баг, тамирчдын мэдүүлгийг цахимаар хүлээн авч эхэлжээ. Тодруулбал, Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VII наадам энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Наадмаар мөсний шагай, мөсний сурын харваа гэсэн үндсэн хоёр төрөлд өрсөлдөөн өрнөх юм. Үндэсний өвлийн спортын наадам “Скай ресорт” цанын баазын баруун хойно орших туулын голын мөсөн дээр болно. Энэ удаагийн наадамд тэмээн уралдаан үзүүлэх тоглолтоор орж уралдаан нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд гуравдугаар сарын 5-6-нд болохыг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Тэмцээнд оролцох баг, тамирчдын тоон мэдүүлгийг энэ оны хоёрдугаар сарын 7-10-ны хооронд games@sport.gov.mn цахим шуудангаар хүлээн авч эхэлжээ. Монголын үндэсний өвлийн спортын наадмыг улсын хэмжээнд олон нийтийн оролцоог ханган нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах аж.

Эх сурвалж: www.polit.mn