О.Цэцэнцэнгэл Парисын “Их дуулга”-д түрүүлэв

0
хуваалцах
1121
үзсэн

Ч.Гантулга

"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны “Их дуулга” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдрүүдэд манай тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртлээ.Тэрбээр эхний тойрогт Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, Хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр ялсан юм. Ийнхүү хагас шигшээд дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахь удаагаа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдаж, түүнийг цэвэр ялснаар түрүүлж алтан медалийн эзэн болов. Ийнхүү Монголын баг тамирчид энэ удаагийн Парисын Их дуулгаас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарлаа. 

Эх сурвалж www.polit.mn