“Зууны мэдээ” сонин 2021 онд Монгол Улсын төр, нийгэм, соёл урлаг шинжлэх ухааны салбарт энэ 21 дүгээр зуундаа ажил үйлс, авьяас чадвар, амжилт бүтээлээрээ манлайлж яваа хүмүүс, алдартнуудыг “Зууны хүн” хэмээх хүндтэй булангийнхаа зочноор урж оролцуулсан билээ. Тэдний нэг нь шинэ үеийн сэтгүүлзүйг араасаа дагуулан зааж сургаж, бичиж туурвисан бүтээл бүхнээрээ улс, нийгмийн урагшлах явцад уриа дуудлага өргөж өнөөдөр ч үзэг юугаа тавилгүй үлгэрлэн бичсээр яваа Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуай юм. Түүний тухай “Сэтгүүлзүйн их мастер Хорлоогийн Цэвлээ” хөрөг нийтлэлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дуламын Цэрэннадмидын бичснээр сонсогч түмэндээ хүргэж байна.