С.САРУУЛ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар “Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна” гэж заасан байдаг. Гэвч энэ жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 7-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын эс бол амралтын өдөр байхыг Засгийн газар шийднэ гэсэн мэдээлэл гараад байсан иргэд хоёрдугаар сарын 2-н буюу усан бар жилийн шинийн нэгний өдрөөс эхлэн баярын гурав хоног амрахыг эх сурвалж тодотголоо.

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг УОК, Засгийн газраас уриалж буй. Энэ жил төрийн золголт хийхгүйг мэдэгдээд байна.

Эх сурвалж: www.polit.mn