С.САРУУЛ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунган хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь нийслэлд хамаатай юм. Харин хөдөө, орон нутагт 100 хувь танхимын сургалтаар хичээллэх боломжтой гэж үзэж байна. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлнэ. Ийнхүү танхимын сургалтыг хойшлуулж буй учир нь Омикрон хувилбарын оргил үе таарч байгаатай холбоотой юм.

Хоёрдугаар сарын 14-нд хичээл сургалтыг эхлүүлэхийг хүсэж байгаа бол Цагаан сараа гэр бүлийн орчинд аль болох хязгаартайгаар баярлаасай гэж хүсэж байна. Дахиад хичээл сургуулийн асуудал хойшлох эрсдэл ч бий" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn