С.САРУУЛ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3080 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.  Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 434735 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

1825 нь Улаанбаатар хотод,

1255 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд хоёр иргэн халдварын улмаас нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 58165 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн - 3500

Хүндэвтэр – 6433

Хүнд – 1200

Маш хүнд - 77 хүн байна.

Эх сурвалж: www.polit.mn