Ч.Зотол

Цар тахлын тархалт  өндөр байгаагаас шалтгаалан уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс  эхлэн бүрэн зогсчээ. Үүнээс үүдэн  237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал төмөр замын өртөөн дээр,  90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдсанаар  200 сая орчим ам.долларын бараа, бүтээгдэхүүн гацжээ. Энэ асуудлыг шийдэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан баг  ажиллаж байна.Ажлын хэсэг  нөхцөл байдалтай танилцаж, зэсийн баяжмалыг богино хугацаанд оновчтой хувилбараар  тээвэрлэх асуудлаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн саналыг сонсч, холбогдох газруудад  үүрэг, чиглэл өгч боломжтой хувилбарыг хэрэгжүүлэх, шуурхай арга хэмжээ авна гэлээ.

Эх сурвалж: polit.mn