Ч.Зотол

Говь-Алтай аймаг  Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч  Л.Түдэв, Ч.Лодойдамба  тэргүүтэй олон зохиолч, сэтгүүлчид төрж гарсан нутаг юм. Энэ нутгаас зохиолчид олноор төрдөг учрыг  уншигчдыг хуйлруулж буй  “Цагаан бороо” романыг бичсэн зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд хэлэхдээ  “...Манай баруун Алтайнхан хачин сонин амьдрал туулсан, үзээгүй юмгүй баялаг түүхтэй. Олон зохиолч төрсөн шалтгааны нэг тэр байх. Баялаг аман хууч дотор хөлбөрч өссөн хүн зохиолч болохгүй өөр яах билээ. Тэдгээр түүхийг эргэн сайтар ухаж үзэхэд өвгөд дээдэс маань хатаагдсан  болд шиг байхаас аргагүй юм гэсэн бодол төрдөг. Хүнд хэцүүг туулж давж, тэр хэрээр хатаагдаж, илүү энэрэнгүй уужуу болж төлөвшсөн байдаг юм билээ. Тэгж хатаагдаж чадахгүй бол өш хонзондоо өөрөө өөрийгөө шатаагаад л дуусдаг юм байна. Тиймээс зүгээр нэг хатаагдах биш, илүү өр зөөлөн хүнлэг болж хатаагддаг юм байна. Тэр өр зөөлөн хүнлэг болж хатаагдахыг сэтгэлд “Цагаан бороо зүсрэх”  гэж хэлээд байгаа хэрэг” гэжээ. Тэрбээр уг романаа бодит амьдрал, бодит хүмүүсээс сэдэвлэн бичсэн байна.

Ярилцлагыг эндээс  https://www.polit.mn/a/93498

Эх сурвалж: Polit.mn