Оросын www.regnum.ru сайтад Модест Колеровын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

1911-1912 оны хувьсгалын үр дүнд нэгдсэн Хятад улс бодитойгоор задран унасан нь Урианхайн хязгаар (Тува) болон Монгол дахь хяналтаа эрс сулруулахад хүргэсэн. Тэд Хятадаас хараат бус улсууд болон өөрсдийгөө тодорхойлсон юм. Тэднийг Зөвлөлт Орос улс цэрэг, засаг захиргаа, эдийн засаг, санхүүгийн хувьд дэмжиж байв. Тэд ЗХУ-ын хамгаалалтад бараг орсон.

 ЗХУ нь түүнийг  Хятадын эсрэг бүрэн эрхт байдлаа баталгаажуулахад эргэлзэж байсан хэдий ч 1939, 1945 онд Хятадын үлдэгдлийг бут ниргэсэн Японы империализмын эсрэг ЗХУ-тай зэвсэгт тэмцэлд бүрэн оролцож, Монгол Улс тусгаар тогтнолоо хоёр удаа баталгаажуулсан. 1945 онд ЗХУ-ын санал болгосноор Хятад  нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. Үүний хариуд ЗХУ-ын хамгаалалтад байсан өөр нэг улс болох Хятадын Шинжаан дахь Зүүн Туркестан Бүгд Найрамдах Улсыг (1944−1949) татан буулгасан юм.

  Улаан өнгөөр тэмдэглэсэн нь Зүүн Туркестан Бүгд Найрамдах Улс

1980-аад оны сүүлээр ЗХУ-ыг задлан устгагч Михаил Горбачев Монголыг олон жилийн Зөвлөлтийн дэмжлэгээс хасаж, хүчирхэг Хятад улсын өмнө ганцааранг нь үлдээсэн. Ийм нөхцөлд Монгол Улс Хятадаас эдийн засгийн бодит хараат байдлаа ядаж хэсэгчлэн тэнцвэржүүлэх стратегийн тэнцвэрийг олох зүй ёсны эрэл хайгуулын явцад Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаа, Япон, АНУ-тай улс төр, цэргийн харилцааг сонгосон нь логик зүйл юм. Япон, АНУ нь Шинжаан дахь Түрэг-Лалын фронт, Хятад Энэтхэгтэй сунжирсан түүхэн мөргөлдөөнөөс гадна Хятадын  эсрэг Монголд "хоёр дахь фронт"-ын нэг хэсгийг байгуулах боломжийг олгож байгаа нь тодорхой юм. "Торгоны зам"-ын үзэл суртлын хүрээнд Хятад улс Туркестан, Афганистан, Пакистанд үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдээжийн хэрэг, Хятад, Энэтхэгийн зөрчлийг үл харгалзвал, Монголын энэ фронт нь бараг чухал ач холбогдолтой биш юм. Гэхдээ Хятад-Энэтхэгийн бүс нутгийн томоохон мөргөлдөөн практикт ил байхаа больсон. Түүний хамгийн их боломж бол үймээн самуун, Хятадтай зэргэлдээх улс орнуудыг "зарцуулах материал" болгон хувиргах, хязгааргүй бүс нутгийн мөргөлдөөн, Хятадыг "хорих" хяналттай эмх замбараагүй байдал, түүний хүчийг зүүн, Номхон далайн гол фронтоос Тайвань руу энгийн байдлаар чиглүүлэхэд оршино. Тайванийн ард АНУ зогсож байгаа. Хятад улс АНУ-аас эдийн засгийн хэт хараат (мөн эсрэгээрээ) байдал нь Хятадын хувьд Тайвань маш өндөр үнэтэй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ түүнийг төлнө.

Казахстанд болж буй үйл явдлууд нь Хятадын баруун хэсэгт Хятадын эсрэг сөргөлдөөнийг зөвхөн Барууныхан хэвээр хадгалах сонирхолтой байгааг тодорхой харуулж байгаа төдийгүй АНУ Афганистанаас явсны дараа Барууныхан бүс нутаг дахь эмх замбараагүй байдлыг үр дүнтэй удирдаж чадахгүй байгаа нь ил тодорхой харагдаж байна.

Хятад улс Тайванийг хүчээр дахин өөртөө нэгтгэх мөч ойртож байна. Япон, АНУ хоёр эцсийн дүндээ үүнтэй эвлэрэх нь дамжиггүй. Энэ бүхнээс үзэхэд тэрбум гаруй хүн амтай Хятадын хажууд гурван сая Монголд түүхэн сонголт үлдээхгүй. Хятадын нөлөөг Япон, АНУ-ын нөлөөллөөр тэнцвэржүүлэхийг хүчээр зогсооно.

 Орчин үеийн Монгол Улс Горбачевын өмнөх урвалтыг мартаж, Оростой шинэ харилцааны замд геополитикийн тэнцвэрт байдлыг эрэлхийлэх хэрэгтэй болно. Уг нь В.Путины зүгээс түүхэн чухал шинж тэмдгүүдийг үзүүлсэн ч, Улаанбаатараас зохих хариу үзүүлэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь Монгол Улс Хятадаас хараат гэдгээ дахин ухаарах ёстой гэсэн үг. Саяхан хилийн худалдаатай холбоотой асуудлаас тодорхой харагдаж байсан эдийн засгийн бодит хамаарал төдийгүй, ирээдүйд  цэрэг-улс төрийн хувьд Япон, АНУ нь Монголын цэргийн салбараас бүрмөсөн гарахад хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэдний оронд хэн ирэх вэ, оронд нь Хятадаас өөр улс орж ирж чадах уу? Энд Хятад, Оросын хооронд аврагч, холбоотны тэнцвэрт байдал бий болж чадах уу? Энэ нь тун ойрын хугацаанд тодорхой болно.

Энэ нь Казахстантай холбоотойгоор өнөөдөр биш ч, харин маргааш Бээжингийн эрхшээлд Тайвань буцаж орсоноор тодорхой болно.

Орчуулсан З.Батцэцэг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 16 (6748)