Ч.ЗОТОЛ

Улсын Дээд Шүүхээс  коронавируст   халдварын дөрөв дэх давалгаа идэвхжсэнтэй холбогдуулан  энэ сарын  21- ээс 27-ны өдрийг дуустал хугацаанд  үйл ажиллагаандаа хязгаарлалт тогтоох болсноо мэдэгдлээ.

Дээрх хугацаанд Улсын Дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авах юм байна.  Иймд “Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар тухайн иргэнд  хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү. Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа (утас: 51-261698, 51-261544) уг өдрүүдэд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү” гэж мэдэгдэлд дурджээ.

 Эх сурвалж: www.polit.mn