Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн түүх

0
хуваалцах
373
үзсэн

Энэ тухай тун эртнээс эхлэн ярих хэрэгтэй болох юм л даа. Тухайлбал, Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг захирах үедээ таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байснаас эхэлнэ. Цааш нь Монгол туургатнууд 1236 онд зоосон мөнгө цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийсэн байдаг. 1941 онд "Их Монгол Улсын мөнгө" нэртэй зоосыг анх "нэг" гэсэн тоотой гаргаж байжээ. Ер нь Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт, мөнгөн зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд хэрэглэж байсан тухай түүхэнд бий.

Дараа нь Монгол орон Манжийн дарлалд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололтоо мэдрэхгүй болтлоо доройтсон үе бий. Тэгвэл 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж улмаар 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн юм билээ.

Хувьсгалын эхэн тухайлбал, 1921 оны гуравдугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үлйдвэрийн бакийг байгуулснаар эдийн засгаа бэхжүүлж эхэлсэн. Засаг төрөөс явуулсан зөв зүйтэй бодлогын нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байлаа.

Тэгээд 1921 оны наймдугаар сард мөнгөний нэгжээр "лан"-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог түүгээр үйлдэхээр болов. Нэг лан цэвэр мөнгө нь Хятадын янчаан, Оросын мөнгөн тэмдэгтийг хоёр лантай тэнцүүлэхээр тогтоосон байна. БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт бий болгох нь чухал гэж заажээ.

Энэ дагуу 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргасан бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан "төгрөг" гэж нэрлэсэн юм билээ. Тэгснээр 1927 оноос бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын бүртгэл тайлан бланс, тооцоо, үнэ, татвар хураамжийг төгрөгөөр хийх болж зах зээлээс хятадын янчаан бүрэн шахагдан гарсан байдаг.

Ингэснээр улсын хэмжээнд бараа таваарын үнийг тогтвортой болгож нэг төрлийн таваар янз бүрийн үнэтэй байсан явдлыг таслан зогсоож улмаар барааны үнийг аажмаар бууруулах бололцоо бүрдэв. Тэгээд 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинэчлэн хэвлүүлж гүйлгээнд гаргасан байна. Анх 1925 онд цаасан дэвсгэртүүдийн дээрх бүх бичиг, тоог монгол үсгээр бичиж 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын төгрөгт Эзэн Чингсийн хөрөг, 10-таас 100-тын дэвсгэртэд их жанжин Д.Сүхбаатарын хөрөг, түүхэн болон байгалийн зураг байрлуулсан бий. 2002 онд дахин хэвлүүлсэн 10000-тын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгө солигдож харагддаг "колограмм" бүтээц оруулсан.

Зоосон мөнгөний хувьд 1925, 1937, 1945 онд ЗХУ-д, 1959 онд Хятадад хийлгэж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос өөрийн үйлдвэрт үйлдвэрлэн хэрэглэж байв. Харин 2000-аад оноос зоосон мөнгийг хэрэглэхээ больсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 12 (6744)