Шүүхийн сахилгын хороо: Гурван шүүгчийн асуудлыг маргааш хэлэлцэнэ

0
хуваалцах
510
үзсэн

Л.ХЭРЛЭН

Шүүхийн сахилгын хороо өчигдөр  зөрчил гаргасан гурван шүүгчийн асуудлыг хэлэлцэх байсан ч маргаашийн  13:30 цаг хүртэл хойшлуулжээ. Гурван шүүгчийн нэг болох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэрийн шүүх хуралдаан давхацсан учир ийнхүү хойшлуулсан  байна.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын  зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтэд ил болсон, тухайн үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар хамт байсан нь бичлэгээр батлагдаж,  шүүмжлэлд өртсөн билээ. Шүүгч нарт сахилгын арга хэмжээ авч, хариуцлага тооцох тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-аас  Шүүхийн сахилгын хороонд гаргасан. Шүүхийн сахилгын хороо нь сануулах, торгох, огцруулах арга хэмжээ авах  эрхтэй юм.

Эх сурвалж: www.polit.mn