О.Батбаяр: Томуугийн А хүрээний давлагаа “COVID-19”-аас хүнд

0
хуваалцах
392
үзсэн

С.САРУУЛ

Иргэд бүүстер тунд идэвхтэй хамрагдвал цагаан сарын дараа танхимын хичээлийг эхлүүлэх боломжтойг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ. Тэрбээр "Манай улсын хувьд, Омикроны давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Гэхдээ бусад улстай харьцуулахад вакцины хоёр болон гуравдугаар тунгийн хамрагдалт болон өвчилсний дараа дархлаа тогтсон иргэдийн эзлэх хувь өндөр байгаа. Тиймээс иргэд гурав болон дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдвал бусад улсаас илүү нам байдлаар Омикроны давлагааг даваад Цагаан сарын дараа хичээл сургуулиа танхимаар эхлэх боломжтой.

Мөн томуугийн дэгдэлт өнгөрсөн хоёр жилд бүртгэгдээгүй ч 2022 оны эхэн үеэр томуугийн хүнд хэлбэр болох А хүрээний вирусийн давлагаа эхэлсэн байна. Томуугийн А хүрээний давлагаа “COVID-19”-аас хүнд. Тэр тусмаа хүүхдүүд хүндрэх, хатгаа болох эрсдэл нь маш өндөр. Манай улсад Омикроны давлагаа насанд хүрэгчдэд, томуугийн А хүрээний вирусийн давлагаа хүүхдүүдийн дунд эхэлсэн үед орны ачаалал эрс нэмэгдэнэ. Иймд иргэд хариуцлагатай байх шаардлагатай" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

зээл
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.