В.Путин, Ши Жиньпин нар цахимаар хэлэлцээр хийлээ

0
хуваалцах
632
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

 

Владимир Путин, Ши Жиньпин нар цахимаар ярилцлаа. Тэдний ярилцлага цаг гаруй үргэлжилсэн байна. Ярилцлагын нээлттэй хэсэгт Орос, Хятадын удирдагчид хоёр улсын одоогийн нөхцөл байдлын тухай ярилцаж, олон улсын асуудлын тухай цухас хөнджээ. “Та бүхэнтэй шууд харилцах шугамаар холбогдож байгаадаа баяртай байна. Бидний харилцаа XXI зууны улс хоорондын хамтын ажиллагаанд үлгэр жишээ болж байгаа гэж үзэж байна" гэж В.Путин уулзалтын эхэнд хэлэв. БНХАУ-ын дарга хариуд нь Москва, Бээжингийн хооронд хагарал үүсгэх оролдлогыг эсэргүүцэж байгаад ОХУ-ын ерөнхийлөгчид талархал илэрхийлж, хамтарсан төслүүдийн тоо, барааны эргэлт нэмэгдэж байгааг тэмдэглэв. Түүний яриаг дэмжмж “Энэ оны 1-11 дүгээр сард худалдаа 31 хувиар өсч, 123 тэрбум ам. долларт хүрсэн. 2019 оны тахлын өмнөх жилийн дээд амжилтыг эвдлээ. Ойрын хугацаанд тохиролцсоны дагуу 200 тэрбумыг давна" гэж В.Путин санал нийлэв. Нэмж дурдахад тэрбээр Хятад улсыг Оросын Sputnik V, Sputnik Light зэрэг вакцин үйлдвэрлэх олон улсын төв гэж онцолсон юм. ОХУ Хятадын зургаан үйлдвэрлэгчтэй 150 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулсан байна. Бээжинд болох Өвлийн Олимпийн наадмын нээлтэд хоёрдугаар сард биечлэн уулзаж, хамтран оролцоно гэдэгт найдаж буйгаа талууд илэрхийлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч спортын арга хэмжээг хамгийн өндөр түвшинд зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.17 БААСАН № 247 (6724)