С.САРУУЛ

Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд арванхоёрдугаар сарын 4-ний 00:00 цагаас хойш Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног тусгаарлагдах шаардлагатай улс орнуудаас буцах болон зорчих иргэд Хилийн хорио цээрийн албаны тусгаарлах байран дахь тусгаарлалт болоод хилээр нэвтэрсний дараах гурав дахь өдрийн шинжилгээг шаардалгүй гэр болон буудалд 14 хоног тусгаарлагдахаар шийдвэрлэлээ. Одоогийн байдлаар зөвхөн Япон Улсын иргэний гэр бүл болон Байнгын оршин суугчийн гэр бүл статус бүхий оршин суух зөвшөөрөл авах иргэд Япон Улсын хилээр нэвтрэх боломжтой юм.

 -Өнгөрсөн 14 хоногт "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (20) "-д үндэслэн Омикрон хувилбар бүхий улс орон, бүс нутаг”-т зорчоогүй байх.

- Хүчинтэй вакцины гэрчилгээтэй байх.

- Хилийн хорио цээрийн албанаас олгосон түргэвчилсэн тестээр хилээр нэвтэрсний дараах 3, 6, 10 дахь өдрүүдэд өөрсдөө шинжилгээ авч хариуг заасан аппликэшн зэргийг ашиглан Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийн байдлыг хянах төвд мэдэгдэх юм.

Эх сурвалж: www.polit.mn