С.САРУУЛ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас Нэгдсэн улсыг зорих гэж байгаа иргэдэд зориулж анхааруулга гаргасан байна. Тодруулбал,  Элчин сайдын яамны зүгээс АНУ-ыг зорьж байгаа бүх иргэн вакцинд хамрагдсанаас үл хамааран 24 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж буй. Тиймээс АНУ руу зорчих гэж байгаа иргэдийг шинжилгээгээ зохих хугацаанд нь өгөхийг Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Олон улсад Covid-19 халдварын "Омикрон"хувилбар бүртгэгдсэн учраас АНУ  гадаадаас ирэх бүх аялагчдад тавих шаардлагаа өндөрсгөжээ. Үүнд мөн АНУ-ын иргэд ч хамаарна. Тодруулбал, вакцинд хамрагдсан байдал, аль улсаас ирж байгаагаас үл хамааран бүх аялагчид нисэх онгоцонд суухаас нэг хоногийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх. Мөн АНУ-д ирснийхээ дараа 3-5 хоногийн дотор бүх аялагчид давтан шинжилгээ өгөх, гадаадаас ирсэн бүх хүнийг долоон хоног тусгаарлахаар болсон.

Эх сурвалж: www.polit.mn