Б.ОД

Омикрон хувилбарын халдварлах чадварын талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Омикрон болон дельта хувилбарын халдварлах магадлал/R value/ дельта дээр 0.8 байсан бол омикрон хоёр гэж үзэж байгаа. Энгийнээр тайлбарлавал дельтагаар халдварласан 10 хүн дунджаар найман хүнд халдвар тарааж байгаа бол омикроноор өвчилсөн 10 хүн  цаашаа 20 хүнд халдвар тараана. Халдварлах чадвар нь эрс өссөн гэсэн үг. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад 14 хоногийн өмнө өдөрт дунджаар 250 тохиолдол бүртгэгдэж байсан бол одоогоор 4500 тохиолдол бүртгэгдэж байгаа” гэв.

Эх сурвалж:www.polit.mn