З.БАТЦЭЦЭГ 

Путин, Шойгу нар есдүгээр сарын эхээр Сибирьт амарчээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга хэлэхдээ “Төрийн тэргүүн зэрлэг амьтадтай тэр дундаа баавгайтай тааралдсан” гэв. Баавгай “Энэ Путин гэдгийг мэдэж байсан” хэмээн хошигнов.

 

ОХУ -ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Россия-1” сувгаар “Москва. Кремль. Путин" нэвтрүүлгийн үеэр Владимир Путин, Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгутай Сибирьт хэрхэн амарсан талаар ярьжээ. Песковын хэлснээр төрийн тэргүүн Дорнын эдийн засгийн форумд оролцоод мөн Амур мужийн сансрын хөлөг онгоцны Восточный баазад зочилсны дараа богино хугацааны амралтаа авсан байна. "Тэр Благовещенск руу явсан, дараа нь нисдэг тэргээр сансрын бааз руу нисч, тэнд нэг өдөр ажиллаад дараа нь амрахаар явсан" гэж Песков хэлэв.

Хэвлэлийн албаны дарга Путинг амралтаа яг хаана өнгөрүүлсэн газрыг хэлээгүй бөгөөд энэ нь "хөрш бүс нутаг, Саяно-Шушенскийн байгалийн дархан цаазат газартай хэсэгчлэн зэргэлдээ оршдог нутаг дэвсгэр юм" гэдгийг тэмдэглэжээ. “Сергей Кужугетович Шойгутай хамт тэнд хэдэн өдрийг өнгөрөөсөн" гэж Песков хэлэв. Мөн амралтаараа Путин, Шойгу нарын эртний танил болсон дархан цаазат  газрын дарга Геннадий Киселевтой уулзжээ. Киселев тэднийг ирэх бүрт дархан цаазат газарт юу болсон талаар ярьдаг бөгөөд мөн хавхан камераар авсан зургуудаа үзүүлдэг байна.

Путин байгаль хамгааллын асуудлыг биечлэн хянадаг хэвээр байгаа талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч онцлон хэлжээ. “Мэдээж өдөр тутам хэлэлцэх асуудал ихтэй. Ялануяа, олон улсын байдал ийм түгшүүртэй байгаа үед гэхдээ Путин бар, ирвэс, цоохор ирвэс, белуга халим гэх мэт амьтдыг хамгаалах биологийн хөтөлбөрүүдэд хувийн хяналтаа тавьсан хэвээр байгаа” гэж Песков хэлэв.

Өмнө нь хэвлэгдсэн В.Путины амралтын тухай видео бичлэг дээр ерөнхийлөгч том, гайхалтай хурдтай маралуудтай тааралдсан талаар ярьжээ. "Москва. Кремль. Путин" нэвтрүүлэгт баавгай тэдний майхан бааз руу шөнө ойртсон гэх ярианы хэсгийг үзүүлсэн байна. “Баавгай тийм ойрхон байхад ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалж байсан хүн бий юу?” гэсэн асуултад “Хийх ёстой хүмүүс ажлаа хийж байгаа” гэж Песков хариулав. Баавгай “Энэ Путин гэдгийг мэдэж байсан” хэмээн хошигнов.

Дараа нь хөтлөгч "Маралууд бас цолтой байсан байх аа. Тэд гүйж байхдаа ерөнхийлөгч энд байна гэж бодсон болов уу" гэхэд  "За, ядаж бүлгийн ахмадууд мэдэж байсан байх" гэж Песков хошигнон хариулав. Путины амралтын бичлэг нь "энэ бол үнэн, ерөнхийлөгчийн жинхэнэ дүр төрх" гэдгийг харуулж байна гэж тэр тэмдэглэв. “Мэдээж эсрэг үзэлтнүүд утгагүй зүйл ярьж эхэлнэ. Итгэл үнэмшилтэй болгохын тулд тэд ойлгомжтой худлаа зохиож бичнэ. Оросын хэвлэлийнхэн ерөнхийлөгчийн бодит байдал, Орос орон, бид бүгдийг бодитоор харуулах хэрэгтэй” гэж тэрбээр онцлон хэллээ. 

Эх сурвалж: www.rbc.ru