Торгуулийн 50 хувийг чөлөөлөх хугацаа гурав хоногийн дараа дуусна

0
хуваалцах
199
үзсэн

С.САРУУЛ

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ баталсан. Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийг зөрчсөн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Энэхүү хугацаа болоход гурав хоног үлдээд байна.Иймд жолооч нар үлдсэн хугацаанд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуульсан бол төлбөрийн дүнгийнхээ 50 хувийг төлж, үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой.

Торгуулийн мэдээллийг smartcar.mn болон torguuli.police.gov.mn хаягаар шалгах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn