Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.09.20/ өглөө. Улсын хэмжээнд даваа гарагт 2851 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 277995 болжээ.Шинээр илэрсэн тохиолдлуудын 1683 нь нийслэлд,1168 нь орон нутагт бүртгэгдсэн байна.Мөн хугацаанд 41-80 гаруй насны 11 хүн нас барж, цар тахлын улмаас нийт 1046 хүн амиа алдлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21532 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 57490 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн -12627, хүндэвтэр- 6649, хүнд -1889, маш хүнд -367 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn