Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Лос Анжелес Лэйкэрс Вашингтон Уизардс багууд солилцооны тохиролцоонд хүржээ.Лэйкэрс сүпер од Рассел Вэстбрүүкийг авч оронд нь Каял Кузма, Монтретц Харрелл, Kентавус Калдвелл Поп болон драфтын 22 дахь сонголтыг Уизардст өглөө.Ингэснээр Лос анжелест Лэброн Жэймс , Энтони Дэвис , Рассел Вестбрүүк гэсэн их гурвал бүрдлээ.Мөн Финикс Санс баг Ландри Шаметийг солилцоогоор авч оронд нь Жевон Картер, драфтын 29 дэх сонголтыг Брүүклинд өгөхөөр болсонбайна. Кавальерс Рики Рубиог драфтын 2-р тойргийн эрхийн хамт авч, оронд нь Тимбервулвсд Тореан Принц, бэлэн мөнгө өгчээ. Эдгээр наймаанууд лигийн ирэх улирлын цалингийн цэс батлагдах наймдугаар сарын 6ны өдөр албан ёсны болж батлагдах юм.

Эх сурвалж:www.polit.mn