Курилын арлуудад чөлөөт бүс байгуулах талаар судалж байна

0
хуваалцах
200
үзсэн

Х.ОЮУНБОЛД

 

ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин Курилын арлуудад чөлөөт бүс байгуулах боломжтой талаар дурджээ. Энэ арал нь дэлхийн II дайны сүүлээр Япон улсын зүгээс шаардсан дөрвөн арлын нэг юм. Тэрээр “Энд хүмүүсийг ажиллуулахын тулд бичиг цаасны ажил гэж цаг их алдахгүй байх нь их чухал шаардлагатай. Мөн энэ арал дээр ажиллахад цаг уурын  хүнд нөхцөл байдлын улмаас татварын нэг дэглэмийг дагаж мөрдөнө. Эхний ээлжинд бид энд  чөлөөт бүс байгуулах боломжийн талаар ярьж байна” гэж  Япон, ОХУ-ын хооронд маргаан гарахад хүргэсэн дөрвөн арлын нэг Итуруп аралд  загас агнуурын компаниудын удирдлагуудтай энэ даваа гаригт уулзахдаа мэдэгджээ. Түүний хэлснээр ОХУ-ын Засгийн газар Курилын арлуудад хөрөнгө оруулж байгаа болон ажиллаж байгаа компаниудыг  энэ бүсэд байршуулахаар төлөвлөжээ. Михайл Мишустин  энэ нь зайлшгүй чухал салбар, чиглэлд хөрөнгө оруулдаг компаниудад хамаатай. Түүнээс биш согтууруулах ундаа үйлдвэрлэгч болон санхүүгийн зуучлагч  компаниудад хамаатай биш гэв. Тэрээр  Москвад буцаж очоод ерөнхийлөгч Владимир Путинтай энэ асуудалтай холбоотой багц арга хэмжээг  хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч  Кацунобу Като “Токио Михайл Мишустины айлчлалыг эсэргүүцэхээс гадна айлчлалыг их харамсмаар гэж тодорхойлжээ. Мөн  хоёр орны хооронд мөргөлдөөн гарахад хүргэсэн арлуудын хувьд баримталж байгаа албан ёсны байр суурийг нь зөрчиж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.27 МЯГМАР № 145 (6622)