Х.ОЮУНБОЛД

Лондон хотын нэг бизнесмен 1973 онд Стив Жобсын ажилд орохыг хүсч бичсэн өргөдлийг дуудлага худалдаагаар зарсан байна. Тэрээр ажил орох маягтыг 18 настайдаа бөглөж байсан аж. Энэ маягтыг түүнийг анхны ажилдаа орохын тулд бөглөж байсан баримт гэж үзжээ. Учир нь ямар албан тушаал, компанид өргөдөл гаргаж байгаа талаар дурдаагүй байна. Гэхдээ  үүнийг нь 1974 онд видео тоглоом бүтээдэг “Атари” компанид  техникчээр ажилд орохоосоо жилийн өмнө бичсэн  байж болох аж. Тухайн үед түүнд “Apple” компаниа үүсгэн байгуулахад  гурван жил дутуу байжээ. Ажилд орохыг хүссэн маягтад тэрээр Английн уран зохиолоор сурч байсан болон Портландад, Рийд Коллежид амьдарч байгаад больсон. Түүний өөрөө бөглөсөн ажилд орох өргөдлийг 2017 оноос хойш гурван удаа дуудлага худалдаагаар зарсан байна.  Стив Жобсын ажилд орохын тулд бөглөсөн маягтын жинхэнэ эхийг худалдсан дуудлага худалдааг зохион байгуулсан Олли Жоши өнгөрсөн гуравдугаар сард Лондонд болсон дуудлага худалдаагаар 224750 ам доллараар худалдаж авсан байна. Харин энэ удаагийн дуудлага худалдаагаар  үнэ нь 1.200 хувиар өссөн нь энэ маягт хүмүүсийн анхаарлыг татдаг болохыг харуулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn