Т.САЙХАН

"Токио-2020” Зуны XXXII олимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тус наадамд манай улсын 43 тамирчин 10 төрөлд өрсөлдөх юм. Өнөөдөр буюу долдугаар сарын 26-нд манай улсын баг тамирчид спортын хоёр төрөлд өрсөлдөнө. 

Тодруулбал, манай улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчид Румын болон Францын багтай тоглохоор оноолт таарсан байна.

Мөн Монгол Улсын гавьяат тамирчин, Рио 2016 олимпын наадмын мөнгөн медальт Д.Сумъяа жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд, олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглох юм. 

Эх сурвалж:www.polit.mn