С.САРУУЛ
Олимпын тэмцээнүүд эхэлснээс хойш эхний өдөр буюу долдугаар сарын 24-ний өдрийн төгсгөлийн байдлаар БНХАУ гурван алт, нэг хүрэл медальтайгаар дэлхийн 206 улс орныг тэргүүлж байна.

Хятад улс гурван алтан медалиа хүндийг өргөлт, буудлага, туялзуур сэлэмний төрлүүдээр авчээ. Харин түүний араас 1 алт, 1 мөнгөтэй Итали, Японы шигшээ баг удаалж байна. Одоогоор нийт есөн улс Токиогийн олимпод төрийн дууллаа эгшиглүүлж алтан медалийн тавцанд тамирчнаа гаргаад байна.

Харин манай улс нэг хүрэл медальтайгаар уг жагсаалтын 19-р байранд бичигдэж буй.

Медаль авсан улсуудын жагсаалт:

БНХАУ - 3 алт, 1 хүрэл

Итали - 1 алт, 1 мөнгө

Япон - 1 алт, 1 мөнгө

Өмнөд Солонгос - 1 алт, 2 хүрэл

Эквадор - 1 алт

Унгар - 1 алт

Иран - 1 алт

Косово - 1 алт

Тайланд - 1алт

ОХУ - 1 мөнгө, 1 хүрэл

Серби - 1 мөнгө, 1 хүрэл

Монгол-1 хүрэл

Эх сурвалж: www.polit.mn