Х.ОЮУНБОЛД

“Токио 2020” зуны XXXII олимпийн албан ёсны нээлтийн ажиллагаанд 205 орны тамирчид оролцоно.  Энэ нээлтийн ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар 20:00 цагт, (Гринвичийн цагаар 11:00) эхэлнэ. Харин улсынхаа тугийг барьж оролцох тамирчдын жагсаал 30 минутын дараа эхэлнэ гэж  олимпийг зохион байгуулагчид мэдээлжээ. Жагсаал Гринвичийн цагаар 13:30 цагт, нээлтийн ёслолын бүх ажиллагаа Гринвичийн цагаар 14:30 цагт  дуусна. Цар тахал тархахаас сэргийлэхийн тулд хатуу хязгаарлалттай, олимпийн бараг бүх цэнгэлдэх хүрээлэнд  үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа  “Токио 2020” олимп  ирэх сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: www.polit.mn