Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Москва хотын Улаан талбайд Покровын буюу Буянт Василийн сүмийг барьж дууслаа. Энэ сүмийн бууринд өмнө нь чулуугаар босгосон жижиг сүм, Буянт гэгдэх Василийн Блаженныйг оршуулсан жижигхэн оршуулгын газартай байв. Оросын цэрэг 1552 онд Казанийг эзэлсний дараа Догшин Иван хаан ялалтад зориулан Модон сүм барих зарлиг буулгажээ. Бөөрөнхий толгойтой найман сүм энэ энэ цогцолборт багтдаг. Сүмүүдийг ерөнхий нэг үндэслэл болсон галейрейгаар холбосон байв. Сүмийн суурийг цагаан чулуугаар их биеийг нь тоосгоор барьжээ. Буянт Василийн сүмийг нэг биш удаа засварлан сэргээж байсан ба Зөвлөлтийн үед түүнийг хаасан байв. Ингээд1990 онд дахин засварлав. Ингэхдээ нураагдсан сүмийн барилгын материалыг ашиглажээ. Засварын ажлыг 2002 онд дуусгасан байна. Энэ сүмийн цогцолборыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд оруулан бүртгэсэн байгаа.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1613.06.29. Лондонд “Глобус” театр шатав. 405 жилийн өмнө тайзнаа У.Шекспирын “ VIII Генрих” жүжиг тоглогдож байхад түймэр гарчээ.

1855.06.29. The Daily Telegraph сонины анхны дугаар хэвлэгдэн гарлаа

1916.06.29. Анхны “Боинг” онгоц агаарт хөөрчээ.

1925.06.29. Америкийн иргэн Марвин Пипкин бүдэг шилэн бүрхүүлтэй цахилгаан чийдэнгээ патентжуулав.

1932.06.29. Ленинградад цус юүлэх анхны эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагджээ.

1935.06.29. Германд усан доогуур шумбагч “U-1” онгоцыг бүтээж, нууцаар усанд тавьсан аж.

1944.06.29. Мелихово сууринд Оросын зохиолч А. П. Чеховын гэр музей нээгдэв.

1955.06.29. Америкийн хит-парадад Билл Хейлийн «Rock Around the Clock» дуу найман долоо хоногийн турш тэргүүлжээ. Энэ өдрийг Рок-н-роллын төрсөн өдөр гэж үздэг.

1956.06.29. Мерилин Монро зохиолч Артур Миллертэй хуримлажээ.

1958.06.29. Бразил Хөл бөмбөгийн дэлхийн аваргын цолыг анх удаа авлаа.

1976.06.29. Сейшелийн арлуудын тусгаар тогтнолын өдөр

1985.06.29. Нью-Йоркт  Жон Ленноны хэрэглэж байсан «Роллс-Ройс» 2 сая 229 мянган ам.доллараар зарагдсан байна.

1988.06.29. ЗХУ-ын Коммунист намын XIX бага хурлаар тус улсын улстөрийн системд өөрчлөлт хийж, социализмыг ардчиллын үзэл санаатай холбох тухай асуудал хөндөгджээ.

Эх сурвалж www.zms.mn