Францын зураач Jean-Pierre Houël-ийн “1789 оны долдугаар сарын 14-ний Бастилийг эзлэн авсан нь”энэ зураг бол францын түүхийн том үйл явдлын өгүүлсэн бүтээл билээ.

Францын нийслэл Парис хотод байрлах Бастилийн цайз-шоронг 1789 оны долдугаар сарын 14-нд ард түмэн эзлэн авсан нь Францын хувьсгалын эхлэл болсон түүхэн үйл явдал юм. Энэ өдрийг өнөөдөр Bastille Day буюу Францын Үндэсний баяр болгон жил бүр тэмдэглэдэг. Баярын хүрээнд улс орон даяар бүжгийн үдэшлэг, ёслолын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, баярын оргил нь Эйфелийн цамхагийн дэргэд болдог сүрлэг салютын буудлага байдаг аж.

Эх сурвалж: zms.mn