Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1954 оны энэ өдөр Москва орчмын Обнинскт  5Мвт-ын хүчин чадалтай дэлхийд анхных болох Атомын цахилгаан станц ашиглалтад орон цахилгаан үйлдвэрлэж эхэлжээ. 1951 онд Зөвлөлтийн Засгийн газар атомын эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглахаар тэнд АЦС барих шийдвэр гаргасан байв. Обнинскийн АЦС-ыг 2002 онд хаажээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1754.06.27. Оросын хатан хаан Елизавета Петровна итали уран барилгач Рсстреллийн бүтээсэн Өвлийн ордоны зураг төслийг баталжээ. Ордон нь дөрвөн өнцөгт бүтүү дөрвөлжингөөс бүрэлдсэн ба бароккогийн стилиээр баригдсан юм. Оросын хаад амьдарч байсан уг ордонг 1922 он гэхэд Улсын Эрмитажид дамжуулан өгсөн байлаа.

1984.06.27. Ром хотод болсон Загас агнуурын хөгжил ба зохицуулалтын олон улсын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу уг баярыг 1985 оноос хойш тэмдэглэж иржээ.

1993.06.27. Оросын залуучуудын өдөр. Уг өдрийг 1993 оны зургадугаар сарын 24-нд Оросын залуучуудын асуудал эрхэлсэн товчоо ба залуусийн үндэсний зөвлөлийн хүсэлтийн дагуу ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельцины захирамжаар энэ өдөр тэмдэглэхээр болжээ

Эх сурвалж www.zms.mn