“Зууны нэг өдөр” булангаараа энэ удаа жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тэмдэглэдэг олон улсын “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр”-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. НҮБ-аас “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” конвенцыг 1994 онд баталж, 195 улс орон нэгдэн оржээ. Цөлжилтийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэдэг гол учир нь улам бүр нэмэгдэж байгаа цөлжилтийн хор уршгийг олон нийтэд таниулах, ган гачигт нэрвэгдсэн нутаг газрыг нөхөн сэргээх, байгаль орчныг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэдэг байна.
Монгол Улс 1996 онд цөлжилттэй тэмцэх энэхүү конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг болсон байна.
Түүнчлэн Монгол Улс нь 2026 оны наймдугаар сарын 17-28-ны хооронд Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал /COP 17/-ыг зохион байгуулах гэж байгаа билээ.
Эх сурвалж: zms.mn