С.САРУУЛ

Дэлхий даяар коронавирусын “Дельта” хувилбар тархаж байгааг ДЭМБ-аас анхаарууллаа. ОХУ-д өнгөрсөн хоногт сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн олон буюу 17900 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын улмаас 466 өвчтөн нас барсны 76 нь Москвад бүртгэгджээ.

Харин дэлхий даяар халдвар авсан хүний тоо  177 саяыг давж, 3.9 сая гаруй хүн нас барсан бол 2.6 сая гаруй хүн вакцин хийлгэсэн байна. Ийнхүү хурдацтай тархаж байгаа нь “дельта” гэж нэрлэсэн коронавирусын омог дэлхийн улс орнуудад зонхилох хувилбар болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  мэдээлжээ. "Энэ хувилбар нь илүү халдвартай тул дэлхий даяар эрчимтэй тархаж байна" гэж ДЭМБ-ын ахлах судлаач Сумия Сваминатан хэлснийг BBC мэдээлсэн байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, "Дельта" хувилбарыг анх Энэтхэгийн Нагпур хотод 2020 оны аравдугаар сарын эхээр илрүүлсэн бөгөөд одоо дэлхийн 80 гаруй оронд тархсан гэжээ. Уг хувилбар битүү орчимд халдварлах магадлал 60 хүртэл хувь, задгай газарт 40 хүртэл хувь байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn