Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Британийн хаан ширээнд Ганноверын удмын эрчүүдийн угсааны IV Георг ба IV Вильгельм нар залгамжлах эр хүн үлдэлгүй өөд болцгоосон учир 18 настай Виктория гүнж хаан ширээнд суулаа. Титэмлэх ёслол нь Вестминистрын ширээт ламын хошуунд 1838 оны зургадугаар сарын 28-нд болжээ. Английн түүхэнд Виктория хатан хаан Байлдан дагуулагч Вильгельм, VIII Генрих ба I Елизавета нартай эн зэрэгцэн бичигдсэн суут хаадынх нь нэг болсон байна. Түүний хаанчлал нь “викторианство”, викторианы цаг үе” “викторианчууд” гэсэн олон ойлголтыг гаргаж өгсөн билээ. Виктория төр барьж байсан 68 жилийн дотор Их Британид улс төр ба эдийн засаг, соёл цэцэглэн хөгжсөн юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

451.06.20. Ромын эзэнт гүрэн Хүн нарын их хаан Атиллагын эсрэг шийдвэрлэх томоохон тулааныг хийжээ. Энэхүү тулааныг түүхэнд Чалонс талын тулаан  хэмээн тэмдэглэн үлдээжээ.

1840.06.20. Зохион бүтээгч Самуэль Морз өөрийн нээлт болох Телеграфын патентаа авч байжээ.

1877.06.20. Александр Грэхам Бэлл Дэлхийн анхны телефон утасны үйлчилгээг Канадын Онтарио хотноо нээжээ

1900.06.20. Оросын  ШУ академиас “Оросын туйлын экспедиц”  Санктпертбург хотоос “Заря” хэмээх уурын хөдөлгүүрт дарвуулт  хөлгөөр аяллын гараагаа эхлүүлэв. Экспедиц алдарт Санниковын газрыг хайх зорилготой байсан гэдэг.

1944.06.20. Герман улс туршилтын V-2 маркийн  Пуужинг амжилттай хөөргөжээ. Пуужин 176 км өндөрт хүрсэн явдал нь хүн төрөлхтний түүхэн дэх хүний гараар хийсэн бүтээл  гадаад сансарт хүрсэн анхны тохиолдол байв

1990.06.20. Ангараг гаригын дагуул болох  бага гариг Эврикаг нээв.

Эх сурвалж www.zms.mn