Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 17-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Массачусетс мужийн Кембриж хотод Эдвин Лэнд оптикийн техник үйлдвэрлэгч "Polaroid Corporation" компанийг  1937 онд үүсгэн байгуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Лэндийн зохиосон техникийн эрэлт өндөр байлаа. Лэнд армийн оптик: шөнийн харах төхөөрөмж, шумбадаг онгоцны дуран, дурангуудыг бэлтгэж байв.Гэрэл зургийн авалт ба зураг гаргах ажиллагааг нэгтгэсэн гэрэл зургийн аппарат бүтээхээр Лэнд 1946 оноос ажиллаж эхлээд жилийн дараа бүх процесс нь 60 секундад хийгддэг фото аппаратыг бүтээжээ.1948 оны арваннэгдүгээр сард Бостоны их дэлгүүрт  арилжааны зориулалтын "Polaroid Land-95" модель гарч ирэв. Үнэ нь 90 доллар байсан аппаратын эхний хэсэг тэр даруйдаа зарагдсан байлаа. 1963 онд "Полароид" “агшин зуурын” өнгөт зургийн аппарат гаргав.Эдвин Лэнд  1970 оны зургаадугаар сарын 17-нд халаасын бүрэн автомат "Polaroid SX 70" аппаратад патент авлаа. Хоёр жилийн дараа  аппарат худалдагдаж эхэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1579.06.17. Английн далайн дээрэмчин  Фрэнсис Дрейк дэлхийг тойрсон далайн аяллынхаа явцад Сан-Францискийн орчимд буун эрэн хавийг Английн эзэмшил гэж зарлан “Шинэ Альбион” гэж нэрлэжээ.

1818.06.17. Парисын зураачийн хүү, консерваторыг дүүргэгч, хөгжмийн зохиолч Шарль Гуно төржээ. Авъяаслаг ая зохиогч, хөгжмийн хөргийг бүтээгч тэрээр хөгжмийн түүхэнд уянгалаг дуурь зохиогч гэдгээр оржээ.Тэрээр “Фауст”, “Мирейль”, “Ромео,Жульетта” зэрэг дуурь, 140 гаруй романс дууны аяыг зохиожээ.

1885.06.17. Нью-Йорк хотын боомтод Америкийн ард түмэнд Францын ард түмний бэлэглэсэн  Эрх чөлөөний хөшөөг ачсан "Изере" уурын хөлөг онгоц хүрэлцэн ирэв. Түүнийг зөөхийн тулд хөшөөг 350 хэсэг болгон зүсээд 214 хайрагт хийсэн байв.

1896.06.17. Петербургийн Александрын цэцэрлэгт Н.В. Гоголь, М.Ю.Лермонтов нарын цээж баримлыг суурилуулжээ.

1910.06.17. Румыны Аурела Влайкугийн зохион бүтээсэн аэроплан-парасоль "Влайку I" анхны нислэгээ хийжээ.Энэ өдрийг Румыны нисэхийн үндэсний баяр гэдэг.

1912.06.17. Иллинойс мужийн Спрингфилдын нисэх буудалд Жулия Кларкийн жолоодсон  биплан-давхар далавчит "Кертисс" онгоц мод мөргөн хөмөрчээ. Жулия  Кларк онгоцны  ослоор үрэгдсэн анхны америк эмэгтэй болжээ.

1925.06.17. Швейцарийн Женев хотноо 37 орны төлөөлөгчид дайнд амьсгал боогдуулах, хорт хий ба биологийн зэвсэг зэргийг ашиглахыг хориглох тухай протоколд гарын үсгээ зурцгаажээ.Энэ нь шууд утгаараа хими, биологийн эсвэл хорт зэвсгийг дайны үеэр ашиглахыг хориглосон анхны олон улсын гэрээ байв.

Эх сурвалж www.zms.mn