Халдвар авсан иргэдийн ихэнх нь вакциндаа хамрагдаагүй байна

0
хуваалцах
173
үзсэн

Б.ОД

Улсын хэмжээнд лхагва гаригт COVID-19-ийн тохиолдол 2395-аар нэмэгдлээ.Шинээр халдвар авсан хүмүүсийг насны бүлгээр нь ангилж үзвэл 0-17 насны 561 хүүхэд халдвар авсан бол үлдсэн 1834 нь насанд хүрсэн иргэд байна.Мөн 30-34 насныхан хамгийн их халдварт өртсөн буюу энэ насны 337 хүн шинээр өвчилжээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Хүүхдүүд халдвараар өвчлөх эрсдэл их байгаа тул олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөж байгаа. Гэвч өнөөдөр шинээр халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийнхнээсээ буюу насанд хүрэгчдээс халдвар авчээ.Тэр дундаа нийгэмд хамгийн идэвхтэй насны бүлгийнхэн халдварт өртөөд гэрийнхэндээ халдвар тараах эрсдэлтэй байна.Мөн халдвар авсан иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд байгааг онцлоё.Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг хүсье. Ялангуяа 18-39 насныхан үүнд хатуу анхаарах шаардлагатай” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

одоо юугаа хуцаад байгаа юм. эртхэн хэлж сэрэмжлүүлэх ёстой биз дээ.