Гар дээрх ямар шинж тэмдгээр витамин В12-ын дутагдлыг тодорхойлж болох вэ?

0
хуваалцах
933
үзсэн

З.Батцэцэг

Витамин В12 нь хүний биеийн бүх системийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг чухал витамин юм. Витамин В12-ын дутагдлын түгээмэл шинж тэмдэг нь ядрах, сэтгэлээр унах, мэдрэлийн эмгэг юм. Үүнээс гадна хүн анзаарахгүй өнгөрөөдөг гар дээр илэрдэг шинж бий.

Витамин В12 нь цусны улаан эсийн нөхөн төлжилт, мэдрэлийн тогтолцооны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хоёр нөхцлөөс үүдэлтэй хүндрэлүүд нь зүрх судасны өвчлөл үүсгэж болдог. Ихэнхдээ гар, хөл рүү хатгах анхны шинж тэмдэг илэрдэг. Учир нь В12 нь мэдрэлийн системд миелин гэдэг бодис ялгаруулахад тусалдаг.

“Миелин нь- мэдрэлийг бүрхэж, импульс дамжуулахад тусалдаг хамгаалалтын бүрхүүл юм. Витамин В12 дутагдалтай хүмүүст миелин дутагдан, мэдрэлийг гэмтээж болдог. Захын мэдрэл гэж нэрлэгддэг хөл, гарт асуудал мэдрэгддэг” гэж эмч тайлбарлаж байна.

Заримдаа гарын алга руу хүчтэй хатгаж өвддөг гэж Thyroid Patient Advocacy мэдээлж байна. Голдуу гэнэт, ямар нэгэн шалтгаангүйгээр, ихэнхдээ ядам хуруу өвддөг. Хэрвээ витамин В12 дутагдлыг нөхөхгүй бол сарвуунаас эхлээд гар дээшээ өвддөг.

Витамины дутагдалд орохгүйн тулд тодорхой нэгэн хүнсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Энэ нь улаан мах, шувууны мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн, загас зэрэг юм.

Эх сурвалж: www.profile.ru