С.САРУУЛ

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10400 хүнд  шинжилгээ хийх явцад 2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барсан гэдгийг ЭМЯ мэдээллээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 76084 болж байна. Коронавирусийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 361 боллоо.   

Улаанбаатарт 1498 халдвар илэрч, нийт 65160

Орон нутагт 683 халдвар илэрч  нийт 10150 тохиолдол болсон байна.

Эмнэлгээс шалтгаалах халдвар долоо илэрч, нийт 180 боллоо. 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 496 хүн эдгэрснээр улсын хэмжээнд нийт 56947 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогоор 5315 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эх сурвалж: wwww.polit.mn