Б.ТУУЛ

Төрийн үйлчилгээг цахимаар авч чадахгүй байгаа иргэдэд хүрч үйлчлэх үүднээс  “E-Mongolia”  цахим хуудасны хамт олон 2021 оны зургадугаар  сарын 10-аас эхлэн долдугаар сарын 02-ыг хүртэл нийслэлийн бүх хороодод ажиллаж байна. Тодруулбал, энэ сарын 10-нд Хан-Уул дүүргийн 9, 10, 16 хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7 хороодод ажилласан бол зургадугаар сарын 11-нд  Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,  Чингэлтэй дүүргийн 8 хороодод тус, тус ажилласан байна. Тиймээс эрхэм танд төрийн үйлчилгээг цахимаар авах хэрэгцээ шаардлага байгаа бол цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-с танай хороо дүүрэгт хэдийд очиж ажиллахыг лавлаарай.

 “e-Mongolia”-с иргэд 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл, татварын 40 гаруй үйлчилгээ, 40 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, 80 орчим төрлийн бичиг баримтын захиалга, 30 гаруй төрлийн халамжийн үйлчилгээ зэрэг зөвшөөрөл, тодорхойлолт, акт, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр эрхлэлт, харилцаа холбоо, барилга инженерчлэлийн үйл ажиллагаа гэх мэт 527 үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn