Р.Оюун

Монгол, Оросын бизнесмэнүүдийн хамтарсан B2B бизнес уулзалт эхэллээ. Бизнес уулзалтад Оросоос 40 гаруй, Монголоос 50 гаруй компани оролцож байна. Гурван өдрийн турш оролцогчдыг ганцаарчилсан В2В уулзалтууд, ажлын хэлэлцээ, Монголын зах зээлийн голлох компани, байгууллагуудтай танилцах уулзалтууд хүлээж байна. Бизнес уулзалтыг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх “Агроэкспорт” холбооны төв зохион байгуулж байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков В2В бизнес уулзалтыг нээж “Монгол Оросын ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцаа, харилцан итгэлцлээр холбогдож ирсэн. 2026 онд Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байгаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт суурийг бататгаж, цаашдын худалдаа эдийн засгийн түншлэлийг бататгана. Энэ бизнес уулзалтаар талууд шууд гэрээ хэлцэл хийхээс гадна бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ложистикээ өргөжүүлнэ гэж найдаж байна. Тухайлбал, ОХУ-аас Монголд тахианы мах нийлүүлж, эргээд нөөцөлсөн болон лаазалсан хүнс авна гэсэн хүлээлттэй байна. Социализмын үед ч бид эдийн засгийн найрсаг хамтын ажиллагаатай байсан. Өнөөдөр үүнийгээ шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааны өөр гарц хувилбарууд нээгдэнэхэмээн онцолсон юм.

Эх сурвалж www.zms.mn