Х.ОЮУНБОЛД

Польш улсын Гданск хотод болсон хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа цомын төлөө тоглолтод үлдсэн Испанийн “Вильярреал” баг Их Британийн “Манчестер Юнайтед” багийг  хожжээ. Эрүүл ахуйн улмаас цөөхөн үзэгчийн өмнө хийсэн тэмцээний эхний үеийн 29 дэх минутад тус багийн довтлогч Жерард Морено гоол оруулснаар өндөрлөсөн байна. Харин тэмцээний II үеийн 55 дахь минутад “Манчестер Юнайтед” багийн тоглогч Эдисон Кавани өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар тооны харьцааг тэнцүүлжээ. Гэвч хоёр багийн аль нь ч нэмж гоол оруулаагүйгээс тоглолтын цагийг сунгасан байна. Мөн өмнө нь 2013-2014 онд болсон Европын лигийн аваргын төлөө тоглолтын үеэр “Севилья” баг “Бенфика” багийг торгуулийн цохилтоор хожсон шиг явдал болсон байна. Тодруулбал, нэмэлт цаг дууссанаар “Вильярреал” баг торгуулийн цохилтоор тэмцээнийг дуусгахаар шийдвэрлэсэн аж. Нийт 11 удаа хийсэн торгуулийн сүүлийн цохилтын үеэр Херонимо Рульи нэг гоол оруулж, өрсөлдөгч багийн Давид Де Хеагийн өшиглөсөн бөмбөгийг хааснаар тоглолтыг тодорхойлжээ. Харин Жерард Мореногийн хийсэн гоол нь түүнийг нэг улирлын бүх тэмцээнд 30 гаруй гоол оруулсан анхны тоглогч боллоо. Энэ амжилтыг 2010, 2011 оны улирлын тоглолтын үеэр Жузеппе Росси тогтоосон амжилтаас хойш давтагдаагүй амжилт аж. Мөн Европын лигийн аварга “Вильярреал” багийн дасгалжуулагч Эмери Унай энэ цомыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа юм. Тэрбээр өмнө нь 2014, 2015, 2016 онд “Севилья Ф.С” багтай Европын лигийн тэмцээнүүдэд хожил авч байжээ.

Эх сурвалж: www.polit.mn