Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1455 оны энэ өдөр Английн Сент-Олбанс хотоос холгүй газарт герцог Йоркийн Ричардын гурван мянган хүнтэй арми, ухаан солиотой болсон IV Генрих хааны өмнөөс эрх барьж байсан Ланкестерүүдийн хоёр мянган хүнтэй  армитай байлдаж ялжээ. Йоркуудын ялсан энэ тулалдаан нь Цагаан ба Улаан сарнайн дайн гэж нэрлэгдсэн феодалын гучин жилийн дайны эхлэлийг тавьжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1826.05.22. Биологийн шинжлэх ухаанд асар их өөрчлөлт оруулах ерөөлтэй Бийгл хөлөг анхны аялалдаа гарчээ.

1849.05.22. Ирээдүйн Ерөнхийлөгч Абрахам Линкольн угсардаг завь зохион бүтээж зохиогчийн эрх авжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчдийн түүхэнд зохиогчийн эрх авсан цор ганц тохиолдол юм.

1872.05.22. Бүтээн байгуулалтын эрин үе: АНУ-ын Ерөнхийлөгч Улиссес С.Грант иргэний болон улс төрийн эрхийг шинэчлэн боловсруулсан хуулийн төслөө олон нийтэд танилцуулжээ.

1900.05.22. Америкийн алдарт "Ассошейтэд Пресс" агентлаг Нью-Йорк хотноо байгуулагдав. Анхандаа ашгийн төлөө бус олон нийтийн хэвлэл байсан юм.

1926.05.22. Хятадын коммунистууд Гоминдан намын даргаар Чан Кай Шиг сонгов.

1939.05.22. Дэлхийн хоёрдугаар дайн: Герман, Итали улс эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны Стийлийн гэрээнд гарын үсэг зурав.

1941.05.22. Британи-Иракийн хооронд дайн дэгдэж Фаллужа хотод Британийн цэргүүд нэвтрэв.

1942.05.22. Мексик улс дайнд татагдан орж, Холбоотон гүрнүүдтэй эвсэхээр болжээ.

1943.05.22. ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин Коминтернг татан буулгав.

1957.05.22. Өмнөд Африкад арьс өнгөний үзэл гаарч их сургуулиудад цагаан болон хар арьстныг ялгаж нэг ангид оруулах болжээ.

1960.05.22. Чилийн Атакамын цөлд 9.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Энэ нь орчин цагийн түүхэнд дэлхий дахинд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан юм.

1967.05.22. Египет улс Израилийн усан онгоцнуудыг нэвтрүүлэхгүй байх зорилгоор Тираны буланг хаав.

1972.05.22. Цейлон шинэ Үндсэн хууль баталж улсынхаа нэрийг Шри Ланк болгон өөрчилжээ. Түүнчлэн Их Британийн харьяанд байсан улсуудын Хамтын нөхөрлөлийн нийгэмлэгт гишүүнээр элссэн байна.

1987.05.22. Регбийн спортын анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Шинэ Зеланд улсад болов.

1990.05.22. Умард болон Өмнөд Йемен нэгдэн Бүгд найрамдах Йемен улсыг байгуулжээ.

1992.05.22. Босни Герцеговин, Хорват, Словени улс НҮБ-д гишүүнээр элсэв.

1994.05.22. Төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг булаан авсан Хайти улсын Ерөнхийлөгч Жеан Бертран Аристидыг эсэргүүцэн дэлхий дахин худалдааны хориг тавив.

1998.05.22. АНУ-ын Холбооны шүүх АНУ-ын Нууц албыг Моника Левинскийн шуугиантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтонг шалган тангарагтны шүүхийн өмнө мэдүүлэг өгөхийг хүсчээ.

Эх сурвалж www.zms.mn