Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 18-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн алдартай нисгэгчдийн нэг Алексей Маресьев 85 насныхаа ойгоор 2001 онд нас баржээ. Тэрээр 1942 онд онгоцоо унасны дараа 18 хоногийн турш мөлхөж, өнхөрсөөр яваад  дайсны бүслэлтээс гарч чаджээ.  Эмнэлэгт  хоёр хөлөө  шагайнаасаа дээш тайруулж хиймэл хөлтэй болсон ч уйгагүй дасгал сургууль хийж байсаар сөнөөгч онгоцны нисгэгчээр дахин фронтод ирээд 86 байлдааны нислэг хийж, дайсны 11 онгоцыг сөнөөж байжээ. Тэрээр Зөвлөлтийн баатар цол хүртэж байлаа. Хүний эр зоригийг түүний тухай “Ёстой хүний тууж” нэртэй ном монгол хэлнээ хөрвүүлэгдэн бид түүнтэй танил болсон юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1499.05.18. Испанийн нэрт аялагч Алонсо де Охеда Кадизаас Венесуэль хүрэх анхны аялалдаа гарчээ.

1631.05.18. АНУ-ын Массачусетс мужийн анхны амбан захирагчаар Жон Уинтроп томилогдов.

1652.05.18. АНУ-ын Роүд Айленд муж боолчлолыг хууль бус гэж үзсэн Умард Америкийн анхны муж болжээ.

1756.05.18. Их Британи улс Францын эзэнт гүрэнд дайн зарласнаар "Долоон жилийн дайн" эхлэв.

1803.05.18. Наполеоны дайн: Их Британи "Амьены гэрээ"-г цуцлан Франц улсад дайн зарлав.

1804.05.18. Наполеон Бонапарт Францын Сенатын танхимд өөрийгөө эзэн хаан хэмээ зарлажээ.

1848.05.18. Германын Үндэсний ассамблейн анхдугаар хуралдан Франкфурт хотноо эхэлжээ.

1860.05.18. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох Бүгд найрамдах намын сунгаанд Абрахам Линкольн ялалт байгуулж нэр дэвшихээр болов.

1900.05.18. Их Британи улс Тонга аралд хяналтаа тогтоов.

1912.05.18. Энэтхэгийн кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны кино болох "Шре Пундалик" дэлгэцнээ гарчээ.

1917.05.18. Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын Засаг захиргаа Дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орох болсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч цэргийн насны бүх эрчүүдийг зарлан дуудах тусгай зарлиг буулгав.

1927.05.18. Бүгд найрамдах Хятад улс буюу одоогийн Тайвань байгуулагдсанаасаа хойш 20 жилийн дараа Тонжи Их Сургуулийг байгуулав. Энэ нь Тайванийн нутагт байгуулагдсан анхны их сургууль юм.

Эх сурвалж www.zms.mn