УОК: Кофе шоп, 10 хүртэлх хүнтэй сургалтын төв, бассейн, фитнессийг маргаашаас нээнэ

0
хуваалцах
163
үзсэн

Т.САЙХАН

Маргаашаас эхлээд зарим үйлчилгээг  нээхээр болсон талаар УОК-оос мэдээллээ. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү  "Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан бөгөөд  эрдэмтэн, судлаачдын саналыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, 

  • Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
  • Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
  • Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнесс, заал/
  • Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо гэв. 

Мөн долоо хоногийн дараагаас буюу тавдугаар сарын 22-ноос нээх боломжтой үйлчилгээнүүдээ судалж байна" гэлээ. Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэдэдээ үйлчилгээ нээж байгаа юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn