Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв (NCSIRT) нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээдийн мэдээллийн системд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Кибер халдлага, зөрчлийн сэжигтэй хандалт илэрсэн тохиолдолд мэдээлэл хүлээн авдаг гэж Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв (NCSIRT) мэдээлсэн байна.

Эх сурвалж: zms.mn