Т.САЙХАН

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цол олголоо. Ц.Чинбаяр нь COVID-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх багийг ахлан ажиллаж байгаа юм.

Ц.Чинбаяр "Зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ маш их баярлаж байна. Төрүүлж өсгөсөн хайрт аав, ээждээ, эрдэм номд сургаж, эмч хэмээх сайхан мэргэжлийг эзэмшүүлсэн үе үеийн эрдэмтэн багш профессорууддаа болон хөдөлмөрийн гараагаа эхэлсэн цагаас минь эхлэн өлгийдөн авч, өдийг хүргэсэн ХӨСҮТ-ийнхөө нийт хамт олондоо маш их баярлалаа.  Би 1997 онд Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангийг төгсөж, ХӨСҮТ-д ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. 23 дахь жилдээ энэ хамт олныхоо дунд үе үеийн ахмад эмч нарынхаа хайр ивээл дор өдийг хүртэл ажилласан" хэмээлээ.

Эх сурвалж:www.polit.mn