ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмаад гавьяат эмч цол олголоо

0
хуваалцах
207
үзсэн

Т.САЙХАН

 Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардууллаа.
 Цар тахлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртэх бөгөөд энэ хүндтэй эрхмүүдийн дунд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын гавьяат эмч цол олголоо.

Эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан бөгөөд ХӨСҮТ-д 14 жил ажилласан байна.  Тэрбээр   “Би Дундговь аймгийн арван жилийн сургууль төгссөн. Бага нас маань хөдөө өнгөрсөн. Багаасаа сурлага сайтай охин байсан. Нэгдүгээр ангиасаа ариун цэврийн комиссын дарга болж, хүүхдүүдийн нус, гутлын алчуур их шалгана. Тэгж явсаар эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн болсон. Анх Дундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 онд хотод орж ирээд, ХӨСҮТ-д өдийг хүртэл ажиллаж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn